Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа товч. АПЕК (англи. Asia-Pacific Economic Cooperation, APEC)-Ази-Номхон далайн бүс нутгийн 21 орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, либералчлах чиглэлээр хамтран ажиллах чуулган. АПЕК-ийн зорилго нь эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх, Ази Номхон далайн хамтын нийгэмлэгийг бэхжүүлэх явдал юм. Оролцогч орнуудын эдийн засаг нь дэлхийн хүн амын 40 орчим хувийг хамардаг бөгөөд ДНБ-ий 54 орчим хувь, дэлхийн худалдааны 44 хувийг бүрдүүлдэг байна.
АПЕК-ийн оролцогчид
Одоогийн байдлаар АПЕК-т 21 гишүүн орон байдаг. БНХАУ-ын бүрэн зөвшөөрлөөр Тайвань элссэн цөөхөн Олон улсын байгууллагын нэг юм. Тайванийг оролцуулахын тулд АПЕК "гишүүн орнууд" гэхээс татгалзаж "оролцогч эдийн засаг" гэсэн нэр томьёог шинээр оруулсан байна.
Оролцог эдийн засгууд | Элссэн он |
---|---|
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1989 |
![]() |
1991 |
![]() |
1991 |
![]() |
1991 |
![]() |
1993 |
![]() |
1993 |
![]() |
1994 |
![]() |
1998 |
![]() |
1998 |
![]() |
1998 |
Түүх
Тус холбоо нь 1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар Австралийн Канберра хотод анх байгуулагдсан.
АПЕК нь зохион байгуулалтын хатуу бүтэц, үзэл сурталгүйгээр чөлөөт зөвлөлдөх форум хэлбэрээр байгуулагдсан. АПЕК нь өөрийн Дүрэмгүй тул хууль эрх зүйн үүднээс байгууллага гэж нэрлэх боломжгүй бөгөөд олон улсын зөвлөлдөх байгууллагын үүрэг гүйцэтгэдэг юм. АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газарт Сингапурт байрладаг бөгөөд гишүүн орнуудыг төлөөлсөн ердөө 23 дипломатчаас гадна орон нутгийн 20 ажилтан багтдаг байна.
АПЕК-ийн дээд байгууллага нь анх жил бүрийн сайд нарын түвшний хурал байсан. 1993 оноос хойш АПЕК-ийн зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын жил бүр болдог "дээд хэмжээний уулзалтууд" (албан бус уулзалтууд) болж, форумын жилийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн, цаашдын үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон Тунхаглалыг батладаг болсон. Гадаад харилцаа, эдийн засгийн сайд нарын хуралдаан хол давтамжтай болдог болсон.
Чуулганы хурлаар сонгогдсон АПЕК-ийн дарга жил бүр ээлжлэн солигддог байна. Даргын чиг үүргийг дараагийн дээд хэмжээний уулзалт болох улс гүйцэтгэдэг. Захиргааны болон техникийн чиг үүргийг 1992 онд байгуулагдсан Нарийн бичгийн дарга нарын газар гүйцэтгэдэг ажээ.
1998 онд Орос, Вьетнам, Перу гэсэн гурван шинэ гишүүн АПЕК-д элссэнтэй зэрэгцэн форумын гишүүнчлэлийн тоог цаашид 10 жилийн хугацаатай нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон байна. Энэтхэг, Монгол (2005.04.02) хоёр улс АПЕК-т элсэх хүсэлтээ гаргасан. Өнөөгийн байдлаар Энэтхэг, Монгол, Колумб, Коста Рика, Пакистан зэрэг Ази, Латин Америкийн арав гаруй улс АПЕК-т элсэх албан ёсны хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа ажээ.
АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт
Он | # | Огноо | Улс | хот | Хүлээн авагч улсын удирдагч |
---|---|---|---|---|---|
1989 | 1 | 11-р сарын 6–7 | ![]() |
Канберра | Ерөнхий сайд Боб Хоке |
1990 | 2 | 7-р сарын 29–31 | ![]() |
Сингапур | Ерөнхий сайд Ли Куан Ю |
1991 | 3 | 11-р сарын 12–14 | ![]() |
Сөүл | Ерөнхийлөгч Ро Тэ Ву |
1992 | 4 | 9-р сарын 10–11 | ![]() |
Бангкок | Ерөнхий сайд Ананд Паньярахун |
1993 | 1 | 11-р сарын 19–20 | ![]() |
Блак айланд | Ерөнхийлөгч Билл Клинтон |
1994 | 2 | 11-р сарын 15–16 | ![]() |
Богор | Ерөнхийлөгч Сухарто |
1995 | 3 | 11-р сарын 18–19 | ![]() |
Осака | Ерөнхий сайд Томичи Мураяма |
1996 | 4 | 11-р сарын 24–25 | ![]() |
Сабик | Ерөнхийлөгч Фидель Рамос |
1997 | 5 | 11-р сарын 24–25 | ![]() |
Ванкувер | Ерөнхий сайд Жан Кретийн |
1998 | 6 | 11-р сарын 17–18 | ![]() |
Куала Лумпур | Ерөнхий сайд Махатир Мохамад |
1999 | 7 | 9-р сарын 12–13 | ![]() |
Окленд | Ерөнхий сайд Женни Шипли |
2000 | 8 | 11-р сарын 15–16 | ![]() |
Бандар Сери Бегаван | Султан Хаснал Болкия |
2001 | 9 | 10-р сарын 20–21 | ![]() |
Шанхай | Ерөнхийлөгч Жианг Земин |
2002 | 10 | 10-р сарын 26–27 | ![]() |
Лос Кабос | Ерөнхийлөгч Висенте Фокс |
2003 | 11 | 10-р сарын 20–21 | ![]() |
Бангкок | Ерөнхий сайд Таксин Шинаватра |
2004 | 12 | 11-р сарын 20–21 | ![]() |
Сантьяго | Ерөнхийлөгч Рикардо Лагос |
2005 | 13 | 11-р сарын 18–19 | ![]() |
Пусан | Ерөнхийлөгч Ро Мо Хён |
2006 | 14 | 11-р сарын 18–19 | ![]() |
Ханой | Ерөнхийлөгч Нгуен Мин Триет |
2007 | 15 | 9-р сарын 8–9 | ![]() |
Сидней | Ерөнхий сайд Жон Ховард |
2008 | 16 | 11-р сарын 22–23 | ![]() |
Лима | Ерөнхийлөгч Алан Гарсиа Перез |
2009 | 17 | 11-р сарын 14–15 | ![]() |
Сингапур | Ерөнхий сайд Ли Хсиен Лоонг |
2010 | 18 | 11-р сарын 13–14 | ![]() |
Ёкохама | Ерөнхий сайд Наото Кан |
2011 | 19 | 11-р сарын 12–13 | ![]() |
Хонолулу | Ерөнхийлөгч Барак Обама |
2012 | 20 | 9-р сарын 9–10 | ![]() |
Владивосток | Ерөнхийлөгч Владимир Путин |
2013 | 21 | 10-р сарын 5–7 | ![]() |
Бали | Ерөнхийлөгч Сузило Бамбанг Юдхойоно |
2014 | 22 | 11-р сарын 10–11 | ![]() |
Бээжин | Ерөнхийлөгч Ши Жиньпин |
2015 | 23 | 11-р сарын 18–19 | ![]() |
Пасай | Ерөнхийлөгч III Бениньо Акино |
2016 | 24 | 11-р сарын 19–20 | ![]() |
Лима | Ерөнхийлөгч Педро Пабло Куцински |
2017 | 25 | 11-р сарын 10–11 | ![]() |
Да Нанг | Ерөнхийлөгч Тран Дай Куанг |
2018 | 26 | 11-р сарын 17–18 | ![]() |
Порт Морсби | Ерөнхий сайд Петер О'Нил |
2019 | 11-р сарын 16–17 (больсон) | ![]() |
Сантьяго | Ерөнхийлөгч Себастьян Пинера | |
2020 | 27 | 11-р сарын 20 | ![]() |
Куала Лумпур (зайнаас) | Ерөнхий сайд Мухиддин Ясин |
2021 | – | 7-р сарын 16 | ![]() |
Окленд (зайнаас) | Ерөнхий сайд Жасинда Ардерн |
28 | 11-р сарын 12 | ||||
2022 | 29 | 11-р сарын 18–19 | ![]() |
Бангкок | Ерөнхий сайд Прайут Чан-о-ча |
2023 | 30 | 11-р сарын 15–17 | ![]() |
Сан Франциско | Ерөнхийлөгч Жо Байден |
2024 | 31 | 11-р сарын 10–16 | ![]() |
Лима | Ерөнхийлөгч Дина Болюарте |
2025 | 32 | TBA | ![]() |
TBA | Ерөнхийлөгч Ён Сук-ёол |
2026 | 33 | TBA | TBA | TBA | TBA |
Монгол Улс-АПЕК
Монгол Улс АПЕК-ийн гадаад худалдааг дэмжих, эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр гэсэн 4 ажлын хэсэгт зочны статустай оролцож байна.
Монгол Улс 2005 оны 4-р сарын 2-нд АПЕК-т элсэн хүсэлтэй байгаа тухай өргөдлөөө өгсөн.