Варшав
Варшав Warszawa | |||
---|---|---|---|
| |||
Ерөнхий | |||
Улс: | Польш | ||
Воеводство: | Мазови муж | ||
Повят: | Тойроггүй хот | ||
Талбай: | 517,24 км² | ||
Газар зүйн байршил: | 52° 13′ У, 21° 2′ Д | ||
Өндөр: | 113 м д.т.д.ө. | ||
Хүн ам: | 1.790.658 (2019-12-31) | ||
Шуудангийн дугаар: | 00-001-ээс 04-999 хүртэл | ||
Утасны код: | (+48) 022 | ||
ТХ-н улсын дугаар: | WA, WB, WD, WE, WF, WH, WI, WJ, WK, WN, WT, WU, WW, WX, WY | ||
Эдийн засаг ба зам тээвэр | |||
Нисэх онгоцны буудал: | Шопен нисэх буудал | ||
Гмина | |||
Гминагийн төрөл: | Хотын тойрог | ||
Талбай: | 517,241 км² | ||
Хүн ам: | 1.783.321 (30. 6-р сар 2019)[1] | ||
Хүн амын нягтрал: | 3448 хүн/км² | ||
Орон нутгийн дугаар (GUS): | 1465011 | ||
Захиргаа | |||
Хотын ерөнхийлөгч: | Рафал Тшасковский | ||
Хаяг: | pl. Bankowy 3/5 00-950 Warszawa | ||
Цахим хуудас: | www.um.warszawa.pl |
Варшав (пол. Warszawa [varˈʂava] дуудлага) бол Польш улсын нийслэл бөгөөд Европын холбооны орнуудын хотуудаас 9-рт орох саятан хот юм.[2][3]
XIV зууны гар бичмэлүүдэд анх Warseuiensis (1321) , Varschewia (1342), дараа XV зуунд Warschouia (1482) гэж тэмдэглэн үлдээжээ.
Балтын тэнгисийн эргээс 260 км, Карпатын ар бэлээс 300 км зайнд Висла мөрний эрэгт д.т.дээш дунджаар 100 м өндөртэй 517.24 км² нутаг эдүгээ Варшав хотынх байдаг аж. 2014 онд яг энэ хот 1.72 сая хүнтэй байсан. Гэхдээ хүй дүүргийг нь оролцуулбал 3,000 км² нутагт 2.63 сая хүн оршин суугчтай гэж үзэж болно.[4][5]
Варшав хот дотор автобус, трамвай, метро, цахилгаан галт тэргээр нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 1995 онд ашиглалтад орсон метро нь 23 километр урт, 21 буудалтай, ганц шугамынх юм. Мөн Варшавт олон улсын 2 нисэх буудал байдаг.
Варшав хотын бэлгэ тэмдэг болон хотын сүлд бол Варшавын "Сирена" хэмээх лусын дагина юм. Хотын энэхүү бэлгэ тэмдгийг "хуучин хот"-ын хотын төвийн зах зээлийн талбай дээр босгосон байдаг.
Түүх
Краков хотын Вавель толгод дахь цайз шатсаны дараа Польшийн гуравдугаар Сигизмунд ван нүүн ирж, үндсэндээ 1596 онд Польшийн Вант улсын нийслэл болсон. Харин 1791 оны Үндсэн хуульд зааж өгснөөр албан ёсоор нийслэл хот болсон. Варшав хотын дундуур Висла мөрөн урсдаг бөгөөд хотыг ижил хоёр хэсэгт хуваадаг юм.
Хотын захиргааны 18 дүүрэг
Дүүргийн нэр | монголоор | хүн ам -2017 | газар нутаг |
---|---|---|---|
Mokotów | Мокотув | 217 815 | 35,42 км² |
Praga Południe | Прага Повудне | 178 447 | 22,38 км² |
Wola | Вола | 138 508 | 19,26 км² |
Ursynów | Уршинув | 149 843 | 43,79 км² |
Bielany | Биеланы | 131 957 | 32,34 км² |
Śródmieście | Срудмиешче | 118 301 | 15,57 км² |
Targówek | Таргувек | 123 535 | 24,22 км² |
Bemowo | Бемово | 120 449 | 24,95 км² |
Ochota | Охота | 83 592 | 9,72 км² |
Praga Północ | Прага Пувноц | 65 904 | 11,42 км² |
Białołęka | Биавовенка | 116 127 | 73,04 км² |
Wawer | Вавер | 74 932 | 79,7 км² |
Żoliborz | Жолибож | 50 825 | 8,47 км² |
Ursus | Урсус | 58 233 | 9,36 км² |
Włochy | Вохи | 41 243 | 28,63 км² |
Rembertów | Рембертув | 24 105 | 19,30 км² |
Wesoła | Весола | 24 811 | 22,94 км² |
Wilanów | Виланув | 35 170 | 36,73 км² |
Нийт | 1 753 977 | 517,24 км² |
Газар зүй
Цаг уур
Варшав | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Варшав
Эх сурвалж: wetterkontor.de
|
Мөн үзэх
Цахим холбоос
Зүүлтийн холбоос
- ↑ Population. Size and Structure by Territorial Division. As of June 30, 2019. Główny Urząd Statystyczny (GUS) (PDF-Dateien; 0,99 MiB), хандсан 24. Арванхоёрдугаар сар 2019.
- ↑ "European Metropolitan Transport Authorities". EMTA. Archived from the original on 5 Долдугаар сар 2018. Retrieved 3 June 2011.
{cite web}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "CityProfiles". Urban Audit. Retrieved 3 June 2011.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2018-07-05. Retrieved 2012-08-17.
{cite web}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Warsa tech". Archived from the original on 2015-05-18. Retrieved 2022-10-23.