Влог
Влог (мөн видео блог эсвэл видео тэмдэглэл гэж нэрлэгддэг) нь видео хэлбэрээр хийгддэг блогийн нэг төрөл юм. Влогийн бичлэгүүд ихэвчлэн видео (эсвэл видео холбоос) - оор оруулсан байхаас гадна дагалдах текст, зураг болон бусад өгөгдөлтэй хослож хийгддэг. Бичлэгүүдийг нэг удаагийн бичлэгээр эсвэл хэсэгчлэн хувааж хийж болно. Ерөнхий видео өдрийн тэмдэглэлээс ялгаатай нь влогт ихэвчлэн бүтээгч өөрөө байнга ил байдаг байна.
Сүүлийн жилүүдэд "влог хийх" нь олон нийтийн сүлжээнд томоохон өөрчлөлтийг бий болгож, цахим орчим дахь хамгийн алдартай хэлбэрүүдийн нэг болжээ. Олон нийтийн дунд влог нь зугаа цэнгэлээс гадна, бичгээр илэрхийлсэн блогийн оронд дүрслэлээр дамжуулан гүнзгий утга агуулгыг хүргэх чадвартай гэж үздэг.
Видео тэмдэглэлүүд (влогууд) интернетээр олон хүнд хүрэхийн тулд вэб синдикацийн аргыг ашигладаг. Энэ нь RSS эсвэл Atom гэх мэт форматаар видеог автоматаар цуглуулж, гар утас болон компьютерт шууд тоглуулах боломжтой болгодог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид влогийг татаж авах шаардлагагүйгээр өөрсдийн төхөөрөмж дээр хялбархан үзэх боломжтой гэсэн үг. Влог хийх нь YouTube зэрэг видео хуваалцах платформ дээр хамгийн түгээмэл байдаг.