Гол мөрөн

Хөвсгөл аймгийн Үүр гол

Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.

Дунай мөрөн дээгүүрх Унгар, Словакийг холбосон гүүр

Мөрөн

Монгол хэлэнд олон цутгал голтой, арвин урсац бүхий өргөн сав газарт голыг мөрөн гэж нэрлэдэг. Монгол улсад гагц 924 километр урт Сэлэнгийг мөрөн гэж үздэг.

Дэлхийн томоохон мөрөн

Байгалийн усны эргэлт
Тивийг ялгах өнгө
Африк Ази Европ Өмнөд Америк Хойд Америк
Нэр Урт (км) Сав газрын талбай
(мян. км²)
Хаана цутгадаг
1. Амазон[1][2] 6992[3] 6915 Атлантын далай
2. Нил 6852[3] 3349 Газар дундын тэнгис
3. Хөх мөрөн 6300 1800 Дорнод Хятадын тэнгис
4. Миссисипи[4] 6275 2980 Мексикийн булан
5. Енисей[5] 5539
2580 Карын тэнгис
6. Хатан гол
(Шар мөрөн)
5464 745 Бохайн булан
7. Обь[6] 5410 2990 Карын тэнгис
8. Хар[7] (Амар) 5052 1855 Агнуурын тэнгис, Номхон далай
9. Конго[8] 4700 3680 Атлантын далай
10. Лена 4400 2490 Лаптевийн тэнгис
11. Меконг 4350 810 Өмнөд Хятадын тэнгис
12. Маккензи[9] 4241 1790 Бофортын тэнгис
13. Нигер 4200 2090 Гвинейн булан
14. Ла Плата - Парана 3998 3100 Атлантын далай
15. Ижил (Волга) 3645 1380 Каспийн тэнгис

Мөн үзэх

Тайлбар

  1. Укаяли, Апуримак, Хорниллос, Локета, Апачетын хамт
  2. Вокруг Света | Журнал | Последняя тайна Амазонки?..
  3. 3.0 3.1 Александр Краснов. "Амазонка закрепила свой статус самой протяженной реки мира". Лента новостей «РИА Новости». Retrieved 2009-03-03. {cite web}: Unknown parameter |datepublished= ignored (help)
  4. Миссури, Жефферсоны хамт
  5. Ангар, Сэлэнгэ, Идэрийн хамт
  6. Эрчисийн хамт
  7. Эргүнэ, Хэрлэнгийн хамт
  8. Луалаба, Лувуа, Луапула, Чамбезийн хамт
  9. Боолын, Пис, Финлейн хамт