Гуччи
ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан түүх:
Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа нь БОНХ-ын сайдын 2014 оны 1 сарын 24-ны өдрийн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын бүтэц, орон тоо, сав газрын дүрмийг батлах тухай А/27 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Одоо Сав газрын захиргаадын бүтэц, орон тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн А/158 тушаалын дагуу удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 2 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сав газрын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.. Үүнд:
-.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг сав газартаа хэрэгжүүлнэ. - .сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах -сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих -.бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах - усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад тайлагнах -.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах
-ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх
-.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох -.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох
- .ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах -.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах -.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах -гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах -.хуульд заасан бусад бүрэн эрх -тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. -.ган , цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсэл санаачлагыг дэмжиж, бүх шатны засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна. -.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга олгоно. -.ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдолыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. 28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. -Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас усашиглах зөвшөөрөл авна. -Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна. -Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно. .усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохилдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна Хамрах хүрээ: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 43024 км2 газар нутгийг хамарч Шарга, Хүйсийн говь, Цэцэг нуурын гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөц бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайн орон зайн ус хагалбараар тус тус хүрээлэгдсэн 2 аймгийн 18 сумын тодорхой нэгж талбайг хамарч байна. Говь-Алтай аймгийн: Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Цогт, Цээл, Халиун, Бугат, Тонхил, Төгрөг сумдыг хамарна. Ховд аймгийн: Мөст, Цэцэг, Дарви, Зэрэг, Манхан сумууд харьяалагдаж байна.
Усны нөөц: Усны нөөцийн хувьд ерөнхийдөө жижиг гол горхи, булаг шанд, нуур тойром, болон газрын доорх ус гол нөөцийг бүрдүүлдэг гэж хэлж болно. Газрын доорх усны нөхөгдөх нөөц нь Цэцэг нуурын эргэн тойронд болон Боорж голын адаг, Шаргын цагаан нуурын хөндий, Хүйсийн говь зэрэг нам доор газар хуримтлагддаг байна. Тус сав газар дахь газрын доорх усны нийт 354 сая шоо метр нөхөн сэргээгддэг. нөөц байгаа тооцоо гарсны дотор уг нөөцийн зонхилох хэсэг нь бага буюу нэг ам км талбайд 5-10 мм/ жил нөхөн сэргээгддэг нөөцтөй болон тун бага буюу нэг ам км талбайд 0-5 мм/жил нөхөн сэргээгддэг нөөцтөй талбайд хамрагддаг.
ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН УС ХУРАХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЭЗЛЭХ ХУВЬ
Д/д Аймаг хотын нэр Д/д Сум дүүргийн нэр Сумын нийт талбай(км2) Сав газарт хамрагдах талбай(км2) Сумын талбайн сав газарт эзлэх хувь 1 Говь-Алтай 1 Баян-Уул 5.917.6 5.195.6 87.8 2 Дарив 3.597.8 3.597.8 100 3 Есөнбулаг 2.345.7 1.076.9 45.9 4 Цээл 5.884.3 522.8 9.2 5 Тонхил 7.678.6 3.671.4 47.8 6 Төгрөг 5.530.6 4.282.7 78.1 7 Тайшир 3.938 200.9 5.1 8 Жаргалан 3.721.9 52.1 1.4 9 Цогт 17.391 437.8 2.6 10 Халиун 5.195.1 4.681.0 90.1 11 Шарга 5.811.9 5.782.9 99.5 12 Бугат 10.375.2 202.6 2.0 13 Хөхморьт 6.394.7 3.786.1 59.2 Говь-Алтай аймгийн нийт дүн 84.332.4 33.490.6 39.7 2 Ховд аймаг 1 Мөст 4.075.6 2.796.3 68.6 2 Зэрэг 2.581.4 62.0 2.4 3 Манхан 4.426.8 26.6 0.6 4 Цэцэг 3.559.3 2.449.2 68.8 5 Дарви 5.644.3 4.199.5 74.4 Ховд аймгийн нийт дүн 20.287.4 9.533.6 46.9 Сав газрын дүн 104.619.8 43.024.0 41.1
ТАЙЛБАР:
Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 2 аймгийн 18 сумын 43024,0 км2 талбай хамрагддаг. Энэ нь сав газарт хамрагдах сумдын нутаг дэвсгэрийн 41,1 хувийг эзэлдэг юм. Үүнд: Говь-алтай аймгийн 13 сумын 33490,3 км2, Ховд аймгийн 5сумын 9533,6км2 нутаг хамрагдаж байна. Байгууллагын хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг Хантайширын гудамж 212 тоот Байгууллагын утасны дугаар-70484890 цахим хаяг-khuisiingovi@gmail.com Хаус оф Гуччи (Англи: The House of Gucci), буюу товчоор Гуччи (Итали: Gucci) нь Италийн загварын болон савхин эдлэлийн брэнд бөгөөд Францын PPR компанийн эзэмшлийн Гуччи группт харьяалагдана.[1] Гуччиг 1921 онд Гуччио Гуччи Флоренц хотноо үүсгэн байгуулжээ.[2]
Гуччи нь дэлхийн хамгийн алдартай 5 том брэндийн нэг бөгөөд дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлдог. Гуччигийн шинэ коллекцийн нээлт, загварын долоо хоног хамгийн шилдэг нь байж чаддаг. Гуччигийн загвар цуглуулгууд нь ерөнхийдөө сонгодог хэв маяг бүхий чамин тансаг материалаар хийсэн, шилдэг өнгөний хослол хувцас байдаг бөгөөд үүнийг нь дээд зэрэглэлийн арьс шир, савхин бүтээгдэхүүнээр бүтээгдсэн цүнх, гутал, түрийвч, мөн жинхэнэ алмаз, үнэт чулуугаар хийсэн аксиссуаруудаар гоёсон байдаг. Гуччигийн загварууд нь ямагт шинийг эрэлхийлсэн дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлсон бүтээлүүд байдаг.
Түүх
1920-д он
1921 онд Гуччио Гуччи өөрийн төрсөн нутаг Флоренцдоо боловсруулсан арьс, шир, савхин бүтээгдэхүүний үйлдвэр болон жижиг хэмжээний агуулах нээсэн байна. Тэрээр Английн язгууртнуудын чамин хээнцэр зүйлсийг хэрэглэх дуртай талаар олж мэдсэнээр энэхүү мэдрэмжээрээ Тосканы гар урчуудын мастеруудын бүтээл бүхий савхин бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн ба ажлын жилүүддээ Лондон Савой зочид буудалд өнгөрүүлж байжээ.
1930-д он
Хэдэн жилийн дотор тэрээр морь уналтын хувцасны хэрэгслийн цуглуулга болох цүнх, богино өмд, бээлий, гутал болон бүснүүдийг бүтээснээр олон улсын үйлчлүүлэгч, худалдан авагчдын анхаарлыг татаж чадсан байна. Үүнээс морины амгай, дөрөөний хээ зэргийг дэлхийд бүтээсэн ба энэ нь загварын ертөнцөд бэлэг тэмдэг болж байсан юм. Мөн үүнийг улам их шинэлэг болгож шинээр хийж нэвтрүүлж ирсэн билээ.
1940-д он
Италид Фашизмын дарангуйллын хүнд хэцүү жилүүдийн турш материалын маш их дутагдалтай байсан. Гэсэн ч Гуччи ер бусын бүтээлч авхаалжтай зангаараа үйлдвэр гэж хэлж болох байгууллагыг байгуулж чадсан юм. "Bamboo Bag"–ийг энэ үед танилцуулсан ба энэ нь хожим Гуччигийн анхны олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Энэхүү алдартай язгууртнуудын хэрэглэх дуртай цүнх нь өнөөдөр ч хуучраагүй хэвээрэй байгаа билээ.
1950-д он
1950-иад оны турш худалдааны тэмдэг нь ногоон–улаан–ногоон өнгөтэй байсан нь морины эмээлийн оосроос гаралтай байсан. Мэдээж энэ нь хамгийн алдартай худалдааны тэмдэг буюу лого болсон. Яг энэ үед тэрээр Милан болон Нью-Йоркт өөрийн их дэлгүүрүүдээ нээж байсан. Гуччи дэлхийг хамарсан орчин үеийн дээд зэрэглэлийн гэх бэлэг тэмдэг нь болж эхэлсэн. Гуччио Гуччи 1953 онд таалал төгссөн байна. Түүний бизнесийг хөвгүүд нь болох Альдо, Васко, Уго, Родольфо нар үргэлжлүүлж байлаа.
1960-д он
Гуччи тухайн үед хамгийн шилдэг гэх бүтээлүүдийг танилцуулж байсан ба эдгээр загвар нь хэзээ ч хуучиршгүй алдартай бүтээлүүд болж чадсан. Жишээ нь, Жаки Кеннеди Гуччигийн мөрлөдөг цүнхийг барьж байсан ба энэ цүнхийг орчин үед "Жаки О" гэх нэрээр нь олон бүсгүйчүүд мэднэ. Харин Лиз Тэйлор, Питер Селлерс болон Самуэл Бэкетт нар замбараагүй хувцасладаг байсан ба үүнийг "Hobo Bag" буюу эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүс хэрэглэж болно гэдэг. Хэзээ ч өөрчлөгдөшгүй морь уналтын хэрэгслийн сонгодог мокасин цуглуулга нь Нью-Йоркийн Метрополитан Урлагийн Музейн Хувцасны Хүрээлэнд байдаг. Грэйс Келлид зориулан ургамлын гаралтай торгон материалаар ороолт зохион бүтээж байжээ. Гуччиг энэ үед үргэлжлүүлэн хөгжүүлэхээр Лондон, Пальм Бич, Парис, бас Беверли Хиллс зэрэг олон газарт өөрийн дэлгүүрүүдийн үүд хаалгыг нээсэн. 1960-д оны дунд үед Гуччи нь хоёр G үсгийг холбосон алдарт логогоо сонгосон.
1970-д он
Гуччи үргэлжлүүлэн дэлхий дахинд улам ихээр өсөн хөгжи, Альдогийн хүсэл тэмүүлэл нь биелэлээ олсоор байлаа. Дараагийн төлөвлөгөө нь Азид Гуччиг таниулах байлаа. Ингээд Токио, Хонконгод дэлгүүрээ нээж чадсан. Компани бүтээгдэхүүнээ өргөжүүлэн төрөлжүүлж, судалгаа хийж, шинээр чамин хээнцэр дээд зэрэглэлийн материал гарган авсны ачаар хэзээ ч давтагдахаагүй алдартай гар урлал бүхий брэндийг нэвврүүлж чадсан байна. Алдартай сонгодог бүтээлүүдийнхээ өнгө, загварт өөрчлөлт хийсэн ба шинэ бүтээгдэхүүний зэрэглэлүүдийг танилцуулж байжээ.
1980-д он
1982 онд Гуччи хязгаарлагдмал хувьцаат компани болж, удирдлагыг Родольфогийн хүү Маурицио Гуччид шилжүүлсэн. Тэрээр компаний хувьцааны 50%-г эзэмшиж байсан байна. 1984 онд Доменико Де Соле Гуччигийн Америк дахь ерөнхийлөгч болсон. Хувьцааны үлдсэн 50% Альдо Гуччид харьяалагддаг байгаад 80-д оны сүүлээр түүний үр удамд шилжсэн байна.
1990-д он
Гуччи шинэчлэл хийлээ. 1994 онд Том Форд Гуччигийн бүтээлийн захирлаар томилогдсон ба тэрээр эр зориг, өдөөн хатгалгыг мэдрүүлсэн шилдэг сор болсон бүтээл хийхийг эрмэлзэж чамин хээнцэр дээд зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүн гаргах зорилго тавьж ажиллаж байсан. Тэрээр торгомсог материалыг халж, нарийн ноосон утсаар нэхсэн даашинз хийсэн нь ер бусын бүтээл байлаа. 1995 онд Доменико Де Соле CEO-д томилогдсон ба Гуччи Хувьцаат компани болж өөрчлөгджээ. Мөн Гуччи Европын Бизнес Хэвлэлийн холбооноос эдийн засаг, тайлангийн гүйцэтгэл, стратегийн алсын хараа болон менежментийн чанарын үзүүлэлтээрээ "1998 оны Европын Шилдэг Компани" гэдэг өргөмжлөлийг авсан байна. 1999 онд Гуччи Пино-Принтемпс-Реду компанийн эзэмшилд орсноор ганц брэнд компанийг олон брэнд групп болгож өөрчилсөн.
2000-д он
2004 онд Де Соле, Форд хоёр албан тушаалуудаа орхисон ба 2005 онд Марк Ли компаний ерөнхийлөгчөөр, бас Гуччигийн салбарын CEO-д томилогдон ажилласан байна. Харин өнөөдөр Гуччигийн бүтээлийг Фрида Жаннини хариуцаж байна. Жаннинигийн удирдлагын доор шинэ бүтээгдэхүүн гаргасан нь "La Pelle Guccissima" байсан ба энэ нь бүхэлдээ жинхэнэ шинэлэг онцлогтой арьс, шир, савхин бүтээгдэхүүн байлаа. Тэгээд энэ нь Гуччигийн цорын ганц ер бусын хүчтэй ямар ч өө сэвгүй уран хийцийг илэрхийлэхийг зорьсон байсан.
Эшлэл
- ↑ "Alexander McQueen and Gucci Group appoint Sarah Burton as Creative Director" (PDF). Gucci Group. Эх хувилбараас (PDF) архивласан: 5 Хоёрдугаар сар 2011. Татаж авсан: 20 March 2011.
- ↑ "Gucci - 1920s". www.gucci.com/us. Эх хувилбараас архивласан: 13 Дөрөвдүгээр сар 2012. Татаж авсан: 19 March 2012.
Цахим холбоос
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Commons-logo.svg/12px-Commons-logo.svg.png)
- Guccigroup.com
- Гуччи – брэнд болон компанийн танилцуулга, Fashion Model Directory
- Гуччигийн загвар зохион бүтээгч Фрида Жаннинитай хийсэн ярилцлага