Диего Коста

Диего Коста

Коста Атлетико Мадридад (2014)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДиего да Силва Коста[1]
Төрсөн огноо1988 оны 10 сарын 7 (1988-10-07) (35 настай)
Төрсөн газарБразил, Сержипи, Лагарту
Өндөр1.88 м[2]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЧелси
Дугаар19
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2006Брага0(0)
2006→ Пенафиел
(зээл)
13(5)
2007–2009Атлетико Мадрид0(0)
2007→ Брага
(зээл)
7(0)
2007–2008→ Сельта
(зээл)
30(5)
2008–2009→ Альбасете
(зээл)
35(9)
2009–2010Вальядолид34(8)
2010–2014Атлетико Мадрид94(43)
2012→ Райо Вальекано
(зээл)
16(10)
2014–Челси0(0)
Шигшээ баг
2013Бразил2(0)
2014–Испани4(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 18

Диего да Силва Коста (порт. Diego da Silva Costa, 1988 оны аравдугаар сарын 7-нд Сержипи мужийн Лагарту хотод төрсөн) — Бразил гаралтай Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Челси болон Испанийн шигшээд довтлогчоор тоглодог. Бразилын шигшээд хоёр тоглолтонд оролцсон байсан.

Замнал

Коста Алмериатай тоглохдоо (2013 оны IX сар)

Диего да Силва Коста Сан-Пауло мужид хөлбөмбөгт суралцаад 2006 оны хоёрдугаар сард португалийн Брагатай мэргэжлийн анхны гэрээгээ байгуулж байсан. Зундаа Пенафиелд зээлэгдээд арванхоёрдугаар сард Атлетико Мадридад 1,5 сая еврод хүрчээ. Мөн л Брага, Сельта болон Альбасетед зээллэгээр тоглоод 2009 оны долоодугаар сарын 8-нд Реал Вальядолидид Серхио Асенхогоор тулагдсан байдаг. Коста дараа жилдээ Атлетикод ирээд 2011 оны долоодугаар бэртэж, хурдхан шиг формоо олсон. 2013-2014 онд Атлетико европ даяар мандахад Костагийн 96 тоглолтонд 56 гоолдсон үр дүн нэн чухал байлаа.

2014 оны долоодугаар сарын 1-нд Челсид Диего Костаг 38 сая еврогоор зарав.

Шигшээ

Диего Коста 2013 оны гуравдугаар сарын 4-нд Бразилын шигшээд дуудагдан Итали болон Оростой нөхөрсөг тоглоход бүрэлдэхүүнд багтан Италитай тоглоход (2:2) сэлгээнээс тоглосон байдаг. Тухайн оны аравдугаар сард бразилтай тохиролцсоны үндсэн дээр Испанийн шигшээд тоглох санал тавихад Коста талархалтай хүлээн авсан юм.[3][4]

2014 оны тавдугаар сарын 31-нд түүнийг 2014 оны ДАШТ-д оролцуулахаа испани зарласан.[5]

Амжилт

Атлетико Мадрид
  • Испанийн аварга (1): 2013/14
  • УЕФА Европа лигийн түрүү (1): 2012
  • УЕФА Супер цомын эзэн (2): 2010, 2012
  • Испанийн цомын эзэн (1): 2013
  • Нийт: 5 цом
Хувийн
  • Испанийн цомын мэргэн бууч (1): 2013
  • Трофей ЕФЕ (1): 2014

Үзүүлэлт

  1. 1.0 1.1 1.2 УЕФА Европа лигт оролцсон Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "UEL" defined multiple times with different content
  2. Испанийн супер цомд оролцсон
  3. УЕФА Аваргуудын лигт оролсон

Эшлэл

Холбоос