Майкл Дуглас

Майкл Дуглас
Michael Douglas
Майкл Дуглас 2013 онд
Майкл Дуглас 2013 онд
Бүтэн нэр Майкл Кирк Дуглас
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1944 оны 9 сарын 25
Төрсөн газар Нью-Брансуик, Нью-ЖерсиАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1966—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1976, 1988)
«Алтан бөмбөрцөг» (1988, 2004, 2014)
«Эмми» (2013)

Майкл Кирк Дуглас (Англи: Michael Kirk Douglas; 1944 оны есдүгээр сарын 25; Нью-Жерси, Нью-Брансуик) — Америкийн жүжигчин, продюсер. «Оскар» хоёр удаа («Хөхөөний үүрэн дээгүүрх нислэгийн» продюсер, 1975; «Уолл-стритийн» гол дүр, 1987), «Алтан бөмбөрцөгийн» гурван удаагийн («Хөхөөний үүрэн дээгүүрх нислэгийн» продюсер, 1975; «Уолл-стритийн» гол дүр, 1987; «Канделябра» телекиноны гол дүр, 2013) шагналтай.

Түүнийг олон ангит «Сан-Францискогийн гудамж» (1972—1976) киноны инспектор Стив Келлерын дүр алдаршуулжээ.

Эцэг эх — "алтан үеийн" жүжигчин Кирк Дуглас (1916-2020), Диана Дилл (1923-2015); эхнэр — үзэсгэлэнт жүжигчин Кэтрин Зета-Жонс; дотно найз — Дэнни Де Вито.

Онцлох бүтээл

Он Монголоор Эх хэлээр Дүр
19721976 с Сан-Францискогийн гудамж The Streets of San Francisco хянагч Стив Келлер
1987 к Аюултай харилцаа Fatal Attraction Дэн Галлагер
1987 к Уолл-стрит Wall Street Гордон Гекко
1989 к Роузын тэмцэл The War of the Roses Оливер Роуз
1992 к Зөнч Basic Instinct мөрдөгч Ник Каррэн
1995 к Америкийн ерөнхийлөгч American President АНУ-ын ерөнхийлөгч Эндрю Шеперд
1997 к Заль The Game Николас Ван Ортон
2000 к Тээш Traffic Роберт Уэйкфилд
2007 к Калифорнийн хаан King of California Чарли
2010 к Уолл-стрит: Мөнгө унтдаггүй Wall Street: Money Never Sleeps Гордон Гекко
2013 к Канделябра Behind the Candelabra Либераче
2015 к Хүн-шоргоолж Ant-Man Хэнк Пим[1]

Лавлах холбоос

  1. "Michael Douglas to Star as Hank Pym in Marvel's Ant-Man" (in англи). Marvel Comics. 2014-01-13. Retrieved 2014-01-14.

Цахим холбоос

 Commons: Michael Douglas – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ жүжигчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.