Монгол (кино)

"Монгол" -2007 онд Орос, Герман, Казахстаны хамтран бүтээсэн уран сайханы кино юм. Киног Сергей Бодров найруулж, зохиолыг Ариф Алиев, Сергей Бодров нар бичсэн. Оросын кино урлагийн академийн 2007 оны "Ника" шагналын 20 төрлөөс 6 төрөлд хүртсэн байна. “Монгол” киноны дэлхийн нээлт 2007 оны 9-р сарын 8-нд Торонтогийн Олон улсын кино наадамд болсон бөгөөд 9-р сарын 20-нд Москва хотод мөн нээлтээ хийсэн байна.

Нийтдээ энэ киног авах ажил 4 жил үргэлжилж, 15 сая евро зарцуулсан байна.

"Невын Александр бол Батхааны өргөмөл хүү байсан бөгөөд хэрэв монголчууд байгаагүй бол бид бүгдээрээ католик шашинтай байж, орос хэлээр ярихгүй байх байсан". Хэрвээ санаж байгаа бол нэгэн сонгодог хүн: "Орос хүнийг маажаад үзвэл тэнд Татар эсвэл Монгол гарч ирнэ" гэсэн. Дашрамд хэлэхэд би бас татар цустай хүн" гэж Сергей Бодров хэлжээ.

Уран бүтээлчид

  • Найруулагч — Сергей Бодров
  • Продюсер — Сергей Сельянов, Антон Мельник
  • Кино зохиол — Ариф Алиев, Сергей Бодров
  • Хөгжмийн зохиолч — Туомас Кантелинен
  • Зураглаач— Сергей Трофимов, Рожер Стофферс
  • Зураач — Даши Намдаков
  • Монтаж — Зак Стэнберг
  • Хувцасны зураач— Карин Лор

Дүрүүд

Жүжигчин Дүр
Асано Таданобү Тэмүжин
Чулууны Хулан Бөртэ
Сунь Хунлэй Жамуха
Батдоржийн Баасанжав Есүхэй
Алия Өэлүн
Ба Ти Зүчи
Амаду Мамадаков Таргудай
Хэ Ци Дай Сэцэн
Одсүрэнгийн Одням Тэмүжиний бага нас
Эрдэнэбатын Баярцэцэг Бөртийн бага нас
Түвшинбаярын Амарболд Жамухын бага нас
А Юэр Сорхон шар