Тонкины булан
Тонкины булан (Бакбо ) (вьет. Vịnh Bắc Bộ — Бакбо булан; хятад. 北部湾 — Бэйбувань булан) — Өмнөд Хятадын тэнгис дэх булан. Хятадын зүүн өмнөд нутгийн Гуанши өөрөө засах тойрог, Гуандун болон Хайнань муж болон Вьетнамын зүүн хойд нутгийн Бакбо тойрог дахь Куангнинь, Хайфон, Тхайбинь, Намдинь, Ниньбинь, Тханьхоа, Нгеан мужуудын эргийг хүрээлдэг булан юм.
Булангийн усны гадаргууг үндэсний нутаг дэвсгэрт хуваах нь Вьетнам, Хятадын хооронд удаан үргэлжилсэн маргааны сэдэв байсаар байгаа юм.
Тонкины буюу Бакбо булангийн талбай нь 126,250км2, дундаж гүн нь 60 метр юм. Бакбо булангийн урт нь 330 км, аман дээрээ 241 км, гүн нь 82 м хүрдэг байна. Булан байдаг хамгийн том боомт нь Хайфон.
Энэ булан нь био нөөцөөр баялаг бөгөөд вьетнам загасчдын уламжлалт загас агнуурын бүс нутаг юм.