Форрест Гамп

Форрест Гамп
Найруулагч:Роберт Земекис
Продюсер:Венди Финерман
Стив Тиш
Чарльз Ньюйрт
Зохиол:Винстон Грүүм (тууж)
Эрик Рот
Дүрүүдэд:Том Хэнкс
Робин Врайт
Гэри Синиз
Майкелти Уильямсон
Сэлли Филд
Хөгжмийн
зохиолч:
Алан Сильвестри
Зураглаач:Дон Бургесс
Эвлүүлэгч:Артур Шмидт
КомпаниПарамаунт Пикчерс
Нээлт:1994 оны 7 сарын 6
Хугацаа:141 минут
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$55 сая
Орлого:$677,387,716[1]

Форрест Гамп нь 1986 онд бичигдсэн Винстон Грүүмийн ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээгдэж, 1994 онд дэлгэцэнд гарсан инээдэмт, драмын кино юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.

Америкийн Киноны Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гампыг жагсаасан. Мөн киноны гол баатрын хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ.) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ.

Дүрүүдэд

  • Том Хэнкс - Форрест Гамп
  • Робин Врайт Пенн - Женни Карран Гамп
  • Гэри Синиз - Дэн Тэйлор
  • Майкелти Уильямсон - Бенжамин Бафорд "Бубба" Блү
  • Сэлли Филд - Хатагтай Гамп
  • Майкл Коннер Хамприс - Форрест Гампын бага нас
  • Ханна Р.Холл - Женни Карраны бага нас
  • Сэм Андерсон - Ханкок захирал
  • Марго Мурер - Луйс
  • Питер Добсон - Элвис Пресли
  • Сиобан Фаллон Хоган - Дороти Харрис (автобусны жолооч)
  • Сонни Шройер - Дасгалжуулагч Пол "Беар" Брайант
  • Ричард Д'Алессандро - Абби Хоффман
  • Жеффри Блэйк - Вэсли
  • Халей Жоэл Осмент - Бага Форрест Гамп
  • Дик Каветт өөрийнхөө дүрд
  • Конор Кеннелли - Хар Ирвэс #1
  • Гранд Л.Буш - Хар Ирвэс #2
  • Тедди Лэйн Жуниор - Хар Ирвэс #3

Эшлэл

  1. "Форрест Гамп (1994)". Box Office Mojo. Retrieved 5 сарын 31. {cite web}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)