Шарлотт Калла

Шарлотт Калла

Гүйлтийн цана
Төлөөлдөг улс:  Швед
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Шарлотт Калла
Төрсөн огноо 1987 оны 7 сарын 22 (1987-07-22) (37 настай)
Төрсөн газар Норрботтен, Тэрендө
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Ванкувер 2010 10 км чөлөөт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Ванкувер 2010 Багийн спринт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сочи 2014 Скиатлон 15 км
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Либерец 2009 4 x 5 км буухиа
Алтан медаль – нэгдүгээр байр Осло 2011 Багийн спринт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Осло 2011 4 x 5 км буухиа

Шарлотт Калла (шве. Charlotte Kalla, 1987 оны 7 сарын 22-нд Норрботтены Тэрендөд төрсөн) нь Шведийн гүйлтийн цанын тамирчин юм. Тэрээр 2004 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлжээ. Дэлхийн дэвжээнээс анх Либерецэд болсон 2009 оны цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 x 5 км-ийн буухиа төрөлд хүрэл медаль зүүсэн бол Канадын Ванкувер хотноо зохиогдсон 2010 оны өвлийн олимпын 10 км-ийн төрөлд 24:58.4 амжилтаар тэргүүлж олимпын аварга болсон[1][2]. Мөн тус олимпын багийн спринт төрөлд Анна Хаагтай хамтдаа мөнгөн медаль зүүсэн байна.

Дэлхийн цомын ялалтууд

Огноо Улс Газар Төрөл
2007 оны 10 сарын 28  Герман Дюссельдорф Багийн спринт
(Бритта Норгрентэй хамт)
2007 оны 12 сарын 28 -
2008 оны 1 сарын 6
 Чех
 Итали
Прага, Нове Место,
Вал ди Фьемме, Асьяго
2007/2008 Тур де Ски
2008 оны 11 сарын 22  Швед Гэлливаре 10 км чөлөөт
2010 оны 2 сарын 15  Канад Канмор 10 км чөлөөт
Шарлотт Калла (5 дугаартай, түрүүлж яваа нь) Прагад болсон 2007/2008 Тур де Ски уралдааны 1/4 шигшээд.

Эшлэл

  1. http://newsolio.com/charlotte-kalla-swedens-first-winter-olympics-gold-medal,5487 Charlotte Kalla Swedens First Winter Olympics Gold Medal at Vancouver
  2. "Sweden's Charlotte Kalla secures cross country crown". BBC Sport. 2010-02-15. Татаж авсан: 2010-02-16.
  • FIS Newsflash 161. 9 January 2008 on Kalla's Tour de Ski win.
  • Олон Улсын Цанын Холбоо: Шарлотт Калла – статистик