Шархөмсөг хөмрөг

Шархөмсөг хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. cioides
Латин нэр
Emberiza cioides
Brandt, 1843
Emberiza cioides

Шархөмсөг хөмрөг мөн Шар хөмрөг (Emberiza cioides) гэгддэг энэ шувуу нь Хөмрөгийнхөн овог юм.


Гадаад төрх

Тэд 15 -16.5 см урт, эрэгчин нь бор шаргалдуу ба нуруундаа хар судалтай. Сүүлний гадаад өднүүд нь цагаан ба хөл нь бор ягаандуу байна. Эмэгчин нь төстэй ч, нэг янзын өнгөтэй юм.

Тархалт

Шархөмсөг хөмрөг Сибирийн өмнөд хэсэг, Хятадын зүүн хойд, Казахстаны дорнод нутаг, Киргиз, Монгол, Солонгос болон Японд таарна. Голдуу суурин амдрах ч хойд зүгийн хэсэг нь өвөл нүүдэллэдэг. Ганцаар буюу цөөн тоогоор сүрэглэн тариалангийн талбай, ой модны ойролцоо, өвст тал зэрэг задгай талбайт газар амьдарна. Намхан бут сөөг эсвэл газар үүрээ засаж 3-5 өндөг гаргах ба 11 хоног дарна.


Цахим холбоос

Викизүйлд Emberiza cioides-тай холбоотой мэдээлэл байна.
 Commons: Emberiza cioides – Викимедиа дуу дүрсний сан