Үлсан

Үлсань хот
өргөн хот
Үлсань өргөн хот
 • солонгос үсэг 울산광역시
 • ханз үсэг 蔚山廣域市
 • 2000 оны галиг Ulsan-gwangyeoksi
 • 1938 оны галиг Ulsan-kwangyŏksi
 • дуугаар монгол Үл саань куан ёк ший
Өмнөд Солонгос орон дахь Үлсань нутаг
Өмнөд Солонгос орон дахь Үлсань нутаг
Улс орон  Өмнөд Солонгос
Бүс, муж Ённам
Өргөн хот Үлсань
Дотроо (5) Нэр бүхий 4 дүүрэг, 1 хошуу
Газар нутаг 1,057 км²
Хүн ам 2012 онд 1,166,503 хүн
Нягт сийрэг 2012 онд 1,040 хүн/км²
Ард түмэн үндсэндээ солонгос
Нутгийн олон Үлсанийхан
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Цахим хуудас ulsan.go.kr  (англ.)

Үлсан (сол. 울산, 蔚山), албан ёсоор Үлсан их хот нь 1.1 сая гаруй хүн амтай, Өмнөд Солонгосын долоо дахь том их хот юм. Тус орны зүүн өмнөд хэсэгт, өмнө талаараа Пүсань, хойд талаараа Гёнжү, зүүн талаараа Япон тэнгис (Дорнод тэнгис)-ээр хүрээлэгдэн оршино.

Үлсан хотод Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болох Үлсан Аж Үйлдвэрийн Дүүрэг байх бөгөөд түүнд дэлхийд томд тооцогдох Хьюндай Мотор корпорацийн автомашин угсрах үйлдвэр[1], Хьюндай Хүнд Үйлдвэр корпорацийн хөлөг онгоцны үйлдвэр[2], СК Энерги корпорацийн нефть боловсруулах үйлдвэр байдаг[3]. 2008 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ $63,817 байсан нь Өмнөд Солонгостоо хамгийн өндөр үзүүлэлт юм[4].

Мөн үзэх

Эшлэл

  1. [1]
  2. http://www.ohmynews.com/NWS_Web/view/at_pg.aspx?CNTN_CD=A0001214440
  3. http://pda.ulsan.go.kr/Common/Detail.neo?id=U0010711[permanent dead link]
  4. Өмнөд Солонгосын мужууд ДНБ-ээр өгүүллийг үзнэ үү.

Цахим холбоос

 Commons: Үлсан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан