12 сарын 25
Түүхэн жилийн өдөр 11 сар · 12 сар · 1 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
12 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 359 дахь (өндөр жил бол 360 дэх) өдөр юм. Мөн он дуустал 6 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
- 336 онд Ромд Зул сарын баярыг тэмдэглэсэн тухай түүхэн баримтад дурджээ.
- 1932 онд Хятадын Ганьсү мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 275 хүн амиа алджээ.
- 1946 оны энэ өдөр хуучин ЗХУ-д И.В.Курчатовын удирдлага дор Европт анх удаа цөмийн реакторыг ажиллуулав.
- 1979 онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд анх оров. Цэргүүдийг тээвэрлэж байсан цэргийн Ил-76 онгоц Кабулын дэргэд осолдож, 47 хүн амь алдсан нь Афганистаны дайны эхний золиос болов.
- 1989 онд Румыны төрийг 1965-1989 оны хооронд тэргүүлсэн Николае Чаушескуг эхнэрийн хамт буудан хороов.
- 1991 оны энэ өдөр Михаил Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоржээ.
- 2003 онд Бенин улсын Котон хотод “Боинг 727” онгоц осолдож, 140 хүн амь үрэгдэв.
- 2010 онд Дэлхийн бөмбөрцгийн хойд талд (Европоос АНУ-ын хооронд) хоёр долоо хоног үргэлжилсэн ер бусын мөсөн бороо эхэлжээ.
Энэ өдөр төрөгсөд
- 1981 - Монгол улсын бүжгийн "Улаан Сарнай" хамтлагийн багш, дасгалжуулагч Балхүүгийн Номингэрэл
Тэмдэглэлт баярууд
- Христийн мэндэлсэн өдөр. Энэ баярыг Христийн шашинтай улсууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
- БНХАУ-д Үндсэн хуулийн өдөр.
- Мозамбикт Гэр бүлийн өдөр.
- Туркт Эрх чөлөөний өдөр
- Уурхайчдын баяр.
Энэ өдөр нас барагсад
Commons: 12 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан