Bluetooth
Bluetooth (англи.blue — "цэнхэр" бөгөөд tooth — "шүд" гэх үгсийн нийлбэр) —суурин болон хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн хооронд богино орон зайд мэдээлэл солилцох, хувийн хэрэглээний сүлжээ (англи. Wireless personal area network, WPAN) байгуулж ашигладаг ойрын зайны утасгүй технологийн стандарт юм.
Хамгийн өргөн хэрэглэгддэг горимд дамжуулах хүчийг 2.5 милливатт хүчин чадлаар хязгаарладаг бөгөөд энэ нь 10 метр хүртэлх маш богино орон зай гэсэн үг юм. Энэ нь 2.402 GHz-ээс 2.48 GHz хүртэлх ISM зурваст UHF радио долгион ашигладаг. Энэ нь голчлон ойролцоох зөөврийн төхөөрөмжүүдийн хооронд файл солилцох, гар утас, хөгжим тоглуулагчийг утасгүй чихэвч, утасгүй чанга яригч, HIFI систем, автомашины аудио, телевиз болон дүрс, дууны чанга яригч хооронд утасгүй холбож дамжуулдаг технологи бөгөөд өөрөөр хэлбэл төхөөрөмж хоорондын утастай холболтын эсрэг хувилбар юм.
Bluetooth-ийг харилцаа холбоо, тооцоолол, сүлжээ, хэрэглээний электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35,000 гаруй гишүүн компанитай Bluetooth Special Interest Group (SIG) удирддаг байна. IEEE нь Bluetooth-ийг IEEE 802.15.1 гэж стандартчилсан боловч стандартыг баримталхаа больсон.
2021 оны байдлаар жилд 4.7 тэрбум Bluetooth чип нийлүүлэгддэг байв. Bluetooth-ийг анх 2024 онд сансарт хэргэлж үзсэн нь IoT (англи. Internet of things)-ын буюу цахимаар дамжуулах төхөөрөмжийн чадавхийг өргөжүүлэх зорилготой анхны туршилт болсон юм.
Нэрний үүсэл
"Bluetooth" нэрийг 1997 онд Bluetooth SIG-ийг үүсгэн байгуулагчдын нэг Intel компанийн Жим Кардач санал болгосон юм. Скандинавын түүхийг Франс Бенгцсоны "Урт хөлөг онгоц" хэмээх Викингүүд болон 10-р зууны Данийн хаан "Цэнхэр шүдэт" хэмээх I Харальдийн тухай түүхэн романаас санаа авсан Кардач өнөөгийн Bluetooth гэж нэрлэгддэг богино зайн утасгүй программын код нэр болгох санал үүсэн гарчээ.