PHP

PHP
Парадигмimperative, functional, object-oriented, procedural, reflective
Гарсан он1995; 29 жилийн өмнө (1995)[1]
ЗохиогчRasmus Lerdorf
ХөгжүүлэгчThe PHP Group
Тогтвортой хувилбар7.0.2[2] (1 сарын 7, 2016; 8 жилийн өмнө (2016-01-07))
ТөрөлжүүлэлтDynamic, weak
Голлох хэрэгжүүлэлтZend Engine, HHVM, Phalanger, Quercus, Project Zero, Parrot
Өөрт нөлөөлсөнPerl, C, C++, Java, Tcl[1]
Бусдад нөлөөлсөнHack
Хэрэгжүүлэхэд хэрэглэсэн хэлC
Үйлдлийн системCross-platform
ЛицензPHP License (most of Zend engine under Zend Engine License)
Вэбсайтphp.net
  • Загвар:Wikibooks-inline

PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.

Түүх

PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгсөн ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-ийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.

Хөгжүүлэгдсэн түүх

Түлхүүр
Өнгө Утга
Улаан Хөгжүүлэлт зогссон
Шар Хамгаалалтын шинэчлэл
Green Алдаа болон хамгаалалтын шинэчлэл
Blue Шинэ боломжууд
Хувилбар Хөгжүүлж эхэлсэн огноо Хэдий хүртэл[3] Тэмдэглэл
1.0 1995-06-08 PHP нэрийг хамгийн анх хэрэглэсэн.[4]
2.0 1997-11-01
3.0 1998-06-06 2000-10-20 Энэ хувилбараас эхэл нэг биш олон хүн хөгжүүлж эхэлсэн.
4.0 2000-05-22 2001-01-23
4.1 2001-12-10 2002-03-12 ($_GET, $_POST, $_SESSION, etc.)[5] хувьсагчуудыг танилцуулж эхэлсэн.
4.2 2002-04-22 2002-09-06
4.3 2002-12-27 2005-03-31
4.4 2005-07-11 2008-08-07 phpize болон php-config скриптыг нэмж өгсөн.
5.0 2004-07-13 2005-09-05 Zend Engine II -т шинэ обьектуудыг нэмж өгсөн.[6]
5.1 2005-11-24 2006-08-24
5.2 2006-11-02 2011-01-06
5.3 2009-08-14 2014-08-14
5.4 2012-05-01 2015-09-03
5.5 2013-06-20 2016-06-20 Generators, Zend Optimizer+
5.6 2014-08-28 2018-12-31
7.0 2015-12-03 2018-12-03

Бичиглэл

Энэ хэл нь бичиглэлийн хувьд HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь .htm биш .php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. Жишээ нь:

<html>
<head>
<meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8">
</head>
<body>
<span>Би бол статик текст.</span>
<?php
$x=5;
print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x);
?>
</body>
</html>

Эшлэл

  1. 1.0 1.1 Lerdorf, Rasmus (2007-04-26). "PHP on Hormones – history of PHP presentation by Rasmus Lerdorf given at the MySQL Conference in Santa Clara, California". The Conversations Network. Retrieved 2009-12-11.
  2. "PHP 7.0.2 Released". News Archive - 2016. php.net. 2016-01-07. Retrieved 2016-01-18.
  3. http://php.net/eol.php
  4. History of PHP and related projects". The PHP Group. Retrieved 2008-02-25.
  5. "PHP: PHP 4 ChangeLog". The PHP Group. 2008-01-03. Retrieved 2008-02-22.
  6. "PHP: PHP 5 ChangeLog". The PHP Group. 2007-11-08. Retrieved 2008-02-22.