PayPal
Хууль эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
---|---|
Аж үйлдвэрийн салбар | Интернэт |
Үүсгэн байгуулагдсан | Пало Алто, Калифорниа (1998 зургадугаар сар) |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Цахим хуудас | Paypal.com |
Paypal (Пейпал) нь интэрнэтээр төлбөр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бөгөөд төв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр өөрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа төлбөрөө аюулгvйгээр хийх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл Paypal нь худалдан авагч худалдагч хоёрын голд аль альнийх нь аюулгvй байдлыг хамгаалах завсрын этгээд болж оршидог. Paypal-д нээсэн таны хэрэглэгчийн эрх тань, таны кредит кардны мэдээлэлийг давхар агуулах бөгөөд, дараа таныг интернэтээр Paypal-ыг ашиглан бараа худалдаж авахад тань, Paypal таны өмнөөс тэр худалдагчид мөнгийг тань төлөөд, дараа нь таниас тэр мөнгийг нь авах тул, ингэснээрээ таныг тэр худалдагч карднаас илvv мөнгө авах гэх мэт элдэв хvсvvшгvй явдлаас бvрэн хамгаалах сайхан халхлавч болж өгч буй юм. Ингэж Paypal-ыг хэрэглэсэнээрээ та ямар нэгэн илvv нэмэлт төлбөр огт төлөхгvй.
Paypal-ыг интэрнэтээр дуудлага худалдаа явуулдаг алдартай компани болох Ebay.com эзэмшдэг. Одоогоор Paypal-ийг дэлхий даяар 31 сая хvн хэрэглэж байна (тоо баримтийг https://www.paypal.com/ вэбнээс авав).
PAYPAL ХЭРХЭН АЖИЛДАГ ВЭ?
Та Paypalаар төлбөр дамжуулахийн тулд заавал Paypal-д бvртгvvлсэн байх шаардлагатай, гэхдээ санаа зоволтгvй, Paypal-д бvртгvvлэхэд ердөө 2 минут л зарцуулагдна. Нэг удаа 2 минут зарцуулаад бvртгvvлчихсэн байхад дараа нь таньд vр дvнгээ заавал өгнө шvv. Худалдан авагчийн хувьд Paypal-ыг хэрэглээд ямар ч илvv нэмэгдэл төлбөр зардал байхгvй. Харин ч Paypal-ыг хэрэглэн интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авах нь таньд аюулгvйн том баталгаа болж өгнө. Мөн Paypal-ын эрхээ ашиглан та интэрнэтээр бусад олон төрлийн дэлгvvрээс төрөл бvрийн бараа vйлчилгээ худалдан авах өргөн боломжтой болно.
Та эмайл хаяган дээрээ vндэслэн эрх нээнэ. Paypal-ын эрхдээ зориулж нууц vг пассворд оруулж өгөх хэрэгтэй, мөн кредит кардныхаа нэр ус, хаяг, кардний номер гэх мэт мэдээлэлийг мөн Paypal-ын эрхдээ хамт оруулж огно. Ингэснээр дараагийн удаа та интэрнэтээр бараа худалдаж авахдаа эмайл хаяг, Paypal-ын пассворд хоёроо оруулаал бараагаа тургэн шурхай худалдаж авах боломжтой юм.
PAYPAL-Г ШИНЭЭР ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХЭД ТЄЛБЄР БИЙ ЮУ?
Paypal-д шинэ хэрэглэгчийн эрх огт vнэгvй нээдэг.
Paypal ашиглан интернэтээр бараа vйлчилгээ худалдан авсанаараа та нэмэлт аюулгvй байдлын баталгаа л олж авна уу гэхээс, ямар нэгэн илvv дутуу нэмэлт төлбөр огт байхгvй болно. Та интернэтийн аль ч вэб хуудаснаас Paypal-ыг ашиглан төлбөрөө хийн бараа vйлчилгээ худалдан авч болно гэж ойлгож болохгvй. Зөвхөн Paypal-аар төлбөр хvлээн авдаг вэб хуудаснуудаар та тэгж vйлчлvvлэх боломжтой, гэхдээ Paypal өнөөдөр дэлхийн хамгийн том онлайн төлбөр дамжуулах байгууллага болоод байгаа бөгөөд хэрэглэгч ашиглагчидын тоо цаг тутамд нэмэгдсээр байгаа билээ. Paypal-р төлбөрөө хийнэ vv гэсэн товч харагдвал та уг вэб сайтад Paypal-аа ашиглаж болно гэсэн vг:
Та цаашид интернэтээр бараа vйлчилгээ заръя, жижиг хувийн бизнес эрхэлье гэвэл Paypal-ыг төлбөр хvлээн авагчаараа хэрэглээрэй гэж зөвлөе! Ингэснээрээ та өөрийгөө болон худалдан авагчидаа хамгаалж, мөн төрөл бvрийн кредит кардууд, банк wire transfer гэх мэт олон төрлийн төлбөрийн хэлбэрvvдийг хvлээн авах өргөн боломж таны бизнест шууд нээгдэж буй юм.
PAYPAL-Н ЗАРИМ НЭГ СУЛ ТАЛ
Зарим нэг улс орны банк санхүүгийн бүтэц хөгжилөөс хамаарч Paypal-ийн ганц нэг боломжууд хаалттай хязгаарлагдмал байдаг Учир нь монгол улсад Paypal-аар дамжуулан гаднаас орлого авах боломжгүй юм жишээ нь та интэрнэтээр гадагшаа бараа матириал цахим контэнт зарах тохиолдолд та төлбөрөө Paypal-аар дамжуулан авах боломжгүй гэж ойлгож болно. Учир нь манай улс авилга мөнгө угаах эрсдэлтэй бүсэд хамааргаддаг учираас Paypal-аас манай бүс нутагт орлого авахыг хоригилсон байх жишээтэй. Тухайн бүс нутагын эдийн засагын хууль эрх зүй болон мөнгөний ханш ба улс төрийн тогтворгүй болон хариуцлага хүлээх нөхцөл чадваргүй гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг байна.