Брэд Питт

Брэд Питт
Brad Pitt - Hollywood California - July 2019
ТөрсөнУильям Брэдли Питт
1963 оны 12 сарын 18 (1963-12-18) (60 настай)
Америкийн Нэгдсэн Улс, Оклахома, Шауни
Төгссөн сургуульМиссуригийн их сургууль
АжилЖүжигчин, продюсер
Он жил1987–одоо
Эхнэр (нөхөр)Женнифер Энистон (2000–2005; гэрлэлтээ цуцлуулсан)
ХамтрагчАнжелина Жоли (2005–одоо)
ХүүхэдМэддокс, Пакс, Захара, Шайло, Нокс, Вивьен

Уильям Брэдли "Брэд" Питт (Англи: William Bradley "Brad" Pitt, 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, продюсер юм. Питт Оскарт хоёр, Алтан бөмбөрцөгт дөрвөн удаа тус тус нэр дэвшиж байсан бөгөөд Алтан бөмбөрцөг нэг удаа хүртсэн нь Брюс Уиллис, Мэдлин Стоу нарын тоглосон шинжлэх уран зөгнөлт 12 сармагчин кинонд сэтгэцийн өвчтэй Жефри Гоинс гэгчийн дүрээрээ авсан Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал юм.

Тэрээр одоо жүжигчин Анжелина Жолитой хамтран амьдардаг бөгөөд[1] тэд хүү Мэддокс, Пакс, Нокс, охин Захара, Шайло, Вивьен нарын зургаан хүүхэдтэй. Жолитой нийлсэнээс хойш Питтийн хувьд Америкийн болон олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог болсон билээ. Plan B Entertainment нь түүний эзэмшлийнх бөгөөд алдартай бүтээл нь 2007 онд Оскарыг Шилдэг кино төрөлд хүртэж байсан Мартин Скорсезийн найруулсан Тэрсүүд үзэлтэн кино.

Замнал

Түүнийг ертөнцийн хамгийн дур булаам залуу гэж нийт даяараа тодорхойлдог билээ.[2]

Питт жүжигчиний замналаа CBS телевизийн оргил олон ангит кино болох Далласт олны хэсэгт 1987 онд тоглосоноор эхлүүлж байжээ. Түүний дараа Харви Кэйтель, Жина Дэвис, Сьюзен Сарандон нарын тоглосон Тельма, Луиза хоёр кинонд гол дүр, гэнэн томоогүй Тельма Дикинсон бүсгүйн толгой эргүүлэгч замын машинд дайгдагч ковбой залуугийн дүрийг бүтээжээ. Питтийн гол дүр бүтээсэн анхны бүтээл нь Жирийн хүмүүс киногоороо Оскарын шагналыг Шилдэг найруулагч номинациар хүртэж байсан найруулагч, жүжигчин Роберт Редфордын период төрлийн Гол хаашаа урсана, би тийшээ (1992) болон Том Круз, Кирстен Данст, Антонио Бандерас нарын хамт тоглосон драм, аймшгийн төрлийн Цус сорогчтой ярилцсан нь (1994) кинонууд юм. 12 настайгаасаа хурандаа эцгийгээ (Энтони Хопкинс) даган баавгайн анчин болсон эрэлхэг зоригт Тристан Ладлоугийн дүрийг Эр зоригийн дууль кинонд бүтээж Алтан бөмбөрцөгт анх удаагаа нэр дэвшиж байв. 1995 онд Морган Фримен, Гвинет Пэлтроу, Кэвин Спейси нартай хамртан тоглосон гэмт хэргийн сэдэвт, триллер Долоо кино болон дээр дурдсан 12 сармагчин зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Дөрвөн жилийн буюу 1999 онд Зодооны клуб кинонд тоглож, улмаар «30 сая доллар» хочит Расти Райаны дүрийг Оушений арваннэгэн найз (2001), Оушений арванхоёр найз (2004) болон Оушений арвангурван найз (2007) кинонуудад бүтээсэн байна. Харин уран бүтээлийн замналын нэрийн хуудас болсон гоёмсог бүтээлүүдэд Трой (2004) болон Ноён хатагтай Смит (2005) кинонуудыг онцлох нь зүй. Оскарын шагналд хоёронтоо нэр дэвшсэн бүтээл нь 2008 оны уран зөгнөлт драмын Бенжамин Баттоны хачирхалтай түүх кино билээ.

Хувийн амьдрал

Питт жүжигчин Гвинет Пэлтроутой Долоо кинонд хамтран тоглож байх үедээ дотно харилцаатай болсон ба 1994-1997 оны хооронд үерхэж байв.[3] 1998 онд Найзууд киноны Женнифер Энистонтой уулздаг болж улмаар 2000 оны долоодугаар сарын 29-нд Малибуд Холливүүдийн хамгийн сүр дуулиантай, эрхэмсэг хуримыг хийж[4] гэр бүл болж байсан ч 2005 оны нэгдүгээр сард Питт, Анистон нар долоон жилийн хамтын амьдралаа эцэслэсэн юм.[5][6]

A Caucasian man and woman in the foreground of the image, while others are visible behind them. The woman has brown hair, which is tied back. The man has his dark brown hair parted. He is wearing a black suit and bow-tie with a white shirt.
Анжелина Жоли болон Питт нар 2007 оны Канны кино наадмын үеэр.
Швейцарийн Давос хотноо 2006 оны нэгдүгээр сарын 26-нд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан болон түүний гэргий Мариагийн хамт Дэлхийн эдийн засгийн форум дээр.

Гэр бүлээ цуцлуулсан Питтийн хувьд 2005 онд тулаант, инээдмийн Ноён хатагтай Смит кинонд хосын дүрийг жүжигчин Анжелина Жолитой гайхалтай хамтран бүтээсэн нь тухайн үедээ олон нийтийн дунд өндөр үнэлгээ авсан хэдий ч "хайр дурлалын нэр хүндийг гутаасан" гэх хэвлэлийн гарчигуудаар[7] тэдний кинонд үзүүлсэн үйл явдлыг илтэд шүүмжилсэн шүүмжүүд ч бий болсон байдаг.[8] Анистоноос гэр бүлээ бүр мөсөн цуцлуусны дараа буюу 2005 оны дөрөвдүгээр сард папарацциудын хараанд Питт Жоли болон түүний хүү Мэддокс нарын Кени дэх далайн эрэг дээр авахуулсан зураг хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр тэдний дотно харилцаа ил болжээ.[9] 2005 оны зун тэдний хамтын амьдрал нийтэд нэгэнт ил тод болсон байх үест хос хоёрыг хамгийн шилдэг хосоор нэрлэж "Бранжелина" гэдэг шинэ нэр бий болсон байна.[1][10] 2006 оны нэгдүгээр сарын 11-нд Жолиг People сэтгүүл Питтийн хүүхдийг тээж яваа хэмээн нийтэд зарласан бол[11] 2006 оны аравдугаар сард Esquire сэтгүүлд өгсөн Питтийн ярилцлагадаа гэрлэсэнээс ч илүү харьцаатай болсон гэдгээ илэрхийлжээ.[12]

Хүүхдүүд

Кино бүтээлүүд

Эшлэл

  1. 1.0 1.1 The Brangelina fever. The Age (Australia). February 6, 2006 [cited September 8, 2008]. Reuters.
  2. Jeanna Bryner. Study: Men With 'Cavemen' Faces Most Attractive to Women. August 23, 2007 [cited January 1, 2008]. Fox News.
  3. Love Lost. People. June 30, 1997 [cited February 25, 2009].
  4. Pitt and Aniston announce split. January 8, 2005 [cited March 19, 2009]. BBC News.
  5. Jennifer Aniston and Brad Pitt Separate. People. January 7, 2005 [cited May 16, 2008].
  6. Judge signs Aniston-Pitt divorce papers. USA Today. August 22, 2005 [cited November 14, 2008]. Associated Press.
  7. Stephen M. Silverman. How Will Brad and Angelina's Movie Fare? People. January 21, 2005 [cited March 16, 2009].
  8. Brad Pitt admits Angelina Jolie affair while with Jennifer Aniston. Herald Sun (Australia). December 11, 2008 [cited December 22, 2008].
  9. Brad & Angelina's Latest Getaway. People. May 4, 2005 [cited May 16, 2008].
  10. Robin Stummer. To Brad and Angelina: a C-section (and the keys to a hysterical nation). The Independent (UK). May 28, 2006 [cited February 21, 2010].
  11. Angelina Jolie Pregnant. People. January 11, 2006 [cited May 15, 2008].
  12. Brad Pitt. My List. Esquire. October 1, 2006 [archived Арван нэгдүгээр сар 4, 2010; cited March 15, 2010]:2.

Холбоос

 Commons: Брэд Питт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан