Камчаткын хойг

Камчатка нь зурагт үзүүлсэн Авачинскийн галт уул зэрэг олон олон галт уулсын эх орон юм

Камчаткын хойг (Орос: полуостров Камчатка) нь Евразийн эх газрын зүүн хязгаарт, Оросын Холбооны Улсын Алс Дорнодод 1,250-км урт сунаж тогтсон хойг юм. Нийт талбай нь 472,300 км². Номхон далай, Агнуурын тэнгисээр хашигдан оршино.[1]

Камчаткын хойг нь засаг захиргааны хувьд Коммандерын арлууд болон Карагинскийн аралтай хамтдаа Оросын Холбооны Улсын Камчаткын хязгаарыг бүрдүүлнэ. 402,500 оршин суугчийн нь ихэнх нь оросууд бөгөөд 13,000 коряк оршин сууна. Хүн амын хагасаас илүү нь Петропавловск-Камчаткий (198,028) болон Елизово (41,533) орчимд төвлөрөн амьдардаг.

Камчаткын хойг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Камчаткын хойгийн галт уулс гэсэн нэрээр бүртгэгдсэн байдаг.

Камчаткад жилд 2700 мм хур тунадас унадаг.

Газар зүй

Камчаткын хойгийн топографын зураг

Камчаткын хойгийн өмнөд цэг нь Лопаткын хошуу юм. Номхон далай талд Петропавловск-Камчатский хот эрэг дээр нь байх хойг руу дугуйрч орсон Авача булан байна. Камчатка гол Авачагийн баруун хойноос эх авч, төв хөндийгөөр умрыг чиглэн урсч байгаад Ключигийн орчимд зүүн тийш эргэн, Усть-Камчатскаар Номхон далайд цутгана. Мөн Камчатка голын эхийн урдхан талаас эх авах Бистрая гол баруун өмнийг чиглэн урссаар Агнуурын тэнгист цутгадаг.

Галт уулс

Камчаткын галт уулс*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Петропавловск-Камчаткын дэргэд сүндэрлэх Корякский галт уул
Улс Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Төрөл Байгалийн
Шалгуур vii, viii, ix, x
Дугаар 765
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1996  (20-р чуулган)
Сунгалт 2001
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Камчатка нь галт уулсын орон билээ. Тус хойгт 160 орчим галт уул байдгаас 29 нь идэвхтэй галт уул юм. Галт уулс нэг дор бөөгнөрсөн, дэлхийд ховор тогтоцтой тул ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, хамгаалж буй.[2]

Хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 4,750 метр өргөгдсөн Ключевская Сопка галт уул бөгөөд энэ нь умард өргөргийн идэвхтэй галт уулсын дунд хамгийн том нь юм.[3]

Мөн цунами, газар хөдлөлт ч тус бүс нутагт их тохиолддог. 1737 оны 10 сарын 16, 1952 оны 11 сарын 4-нд тус тус магнитудын ~9.3, 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж байв.[4] Сүүлийн үед гэвэл 2006 оны 4 сард хэд хэдэн удаа газар хөдөлсөн нь бүртгэгдсэн.[5]

Цахим холбоос

Эшлэл

  1. "Камчаткийн хойг". Британника нэвтэрхий толь. Retrieved 3 сарын 5. {cite web}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. World Heritage (1996). "Камчаткын галт уулс". ЮНЕСКО. Retrieved 3 сарын 5. {cite web}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. Press Releases - Public Affairs Office - The University of Nottingham
  4. "The 4 November 1952 Kamchatka Earthquake and Tsunami". Australian Government Bureau of Meteorology. Retrieved 3 сарын 5. {cite web}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  5. Earthquake Hazards Program (2006). "Magnitude 7.6 - Koryakia, Russia". US Geological Survey. Retrieved 3 сарын 5. {cite web}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  • Diana Gealdhill, 'Kamchatka', Odyssey Books, 2007