Хүчил

Давсны хүчлийн уусмалд индикаторын цаасны өнгөний өөрчлөлт

Хүчилустөрөгчийн атом ба хүчлийн үлдэгдэлээс тогтдог, устөрөгчийн атом нь металлын атомаар солигдох чадвартай нийлмэл бодис. Хүчлүүдийн усан уусмал нь хүчиллэг амттай, цочроох үйлчилгээтэй, индикаторуудын өнгийг өөрчилдөг, химийн ижил төстэй шинж чанаруудтай.

Ангилал

  • Хүчилтөрөгчийн агуулгаар нь
    • хүчилтөрөгчгүй (HCl, H2S);
    • хүчилтөрөгчтэй (HNO3,H2SO4).
  • Суурьлаг чанараар нь — устөрөгчийн хүчиллэг атомын тоо
    • Нэг (дан) суурьт (HNO3);
    • Хоёр (давхар) суурьт (H2SeO4, давхар суурьт ханасан карбон хүчлүүд);
    • Гурван суурьт (H3PO4, H3BO3).
    • Олон суурьт (Амьдралд бараг таардаггүй).
  • Чадлаар нь
    • Хүчтэй — бүрэн дисоциацилагддаг, диссоциацийн тогтмол 1X10−3-с их (HNO3);
    • Сул — диссоциацийн тогтмол 1X10−3-с бага (цууны хүчил Kд= 1,7X10−5).
  • Тогтвортой байдлаар нь
    • Тогтвортой (H2SO4);
    • Тогтворгүй (H2CO3).
  • Ангилалаар нь (Химийн нэгдлийн ангилал)
    • Органик бус (HBr);
    • Органик (HCOOH,CH3COOH);
  • Дэгдэмхий чанараар нь
    • Дэгдэмхий (H2S, HCl);
    • Дэгдэмхий бус (H2SO4) ;
  • Усанд уусах чанараар нь
    • Уусдаг (H2SO4);
    • Уусдаггүй (H2SiO3);

Хүчлүүдийн химийн шинж чанар

  • Суурь ислүүдтэй урвалд орж давс ба усыг үүсгэнэ:
  • Амфотер ислүүдтэй урвалд орж давс ба усыг үүсгэнэ:
  • Шүлтүүдтэй харицан үйлчлэлцэж давс ба усыг үүсгэх урвал (саармагжуулах урвал):
  • Уусдаггүй сууриудтай харилцан үйлчлэлцэж давс ба усыг үүсгэх урвал:
  • Давсуудтай харилцан үйлчлэлцэх (тунадас эсвэл хий ялгарч байдал):
  • Хүчтэй хүчлүүд өөрөөсөө сулыг тэдгээрийн давсаас шахан гаргадаг:

(энэ тохиолдолд тогтворгүй нүүрсний хүчил үүсэж, тэр нь шууд ус ба нүүрсхүчлийн хийг үүсгэн задрана)

  • Металлуудын идэвхийн жагсаалтанд, устөрөгчөөс өмнө орох металлууд нь хүчлээс устөрөгчийг шахан гаргадаг. Жич: дурын агууламжтай азотын хүчил ба концентрацижиулсан хүхрийн хүчил энд хамаарахгүй:
  • Органик хүчлүүд спирттэй харилцан үйлчлэлцэж нийлмэл эфир ба усыг үүсгэнэ (этерфикацийн урвал):

Жишээ нь:

Эх сурвалж

  • Хүхрийн хүчлийн технологи, В.П.Салтанова. Орос хэлнээс хөрвүүлсэн, Даянбүүвэй Б.Б. 2001 он.