Шинжлэх ухаан
Шинжлэх ухаан ("мэдлэг" гэсэн утгатай, scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй) гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм. [1][2] Шинжлэх ухаан гэдэгт, зарим тохиолдолд хэрэглээний шинжлэх ухааныг оруулдаггүй байна.
Шинжлэх ухааныг 2 үндсэн том бүлэгт хувааж болно.
- Байгалийн шинжлэх ухаан - энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судладаг бүх төрлийн шинжлэх ухаанууд,
- Нийгмийн шинжлэх ухаан - энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг судладаг шинжлэх ухаанууд юм.
Зарим тохиолдолд Математикийг 3 дахь бүлэг болох хийсвэр шинжлэх ухаан (formal science) болгон ялгах нь байдаг. Учир нь математик нь дээр дурьдсан байгалийн болон нийгмийн шинжлэх ухаануудын аль алинтай нь төстэй болон ялгаатай талуудыг агуулсан байдаг байна. [2] Хийсвэр шинжлэх ухаанд статистик, логикийн шинжлэх ухаанууд багтана. Хийсвэр шинжлэх ухаанд гарсан томоохон ололтууд нь физик болон биологийн, химийн шинжлэх ухаанд мөн томоохон дэвшил гарахад нөлөөлнө. Хийсвэр шинжлэх ухаан нь таамаглал, онол, физикийн хуулиудын үндэс [3] болох ба улмаар тэдгээр нь байгалийн болон нийгмийн аливаа үзэгдэлийн мөн чанарыг нээх, илрүүлэх суурь болно.
18-19-р зуунаас өмнөх үед шинжлэх ухааны сэтгэхүйг гагцхүү оюун ухааны сэдэлт, дидуктив логикийн захирамжаар тодорхойлдог байв.
Эшлэл
- ↑ "science" defined by various dictionaries at "reference.com"
- ↑ 2.0 2.1 (Popper 1959, p. 3)
- ↑ (Popper 1959, p. 79)
Гадаад холбоос
- Math and e-Science
- NewScientist.com
- Science and Technology Information
- "GSCE Science textbook". Wikibooks.org
- Bookshelf National Center for Biotechnology Information