Эдийн засаг
Эдийн засаг ( эрт.грек. οἶκος «гэр, аж ахуй; + νόμος «дүрэм»; шууд этгаар. — «гэрийн аж ахуй эрхлэх») -аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний тогтолцоонд бүрэлддэг нийгмийн харилцааны цогц үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд иргэдийн амьжиргааг хангах үр өгөөж тасралтгүй нэмэгдсээр байдаг байна.
Эдийн засгийн үйл явц нь хүн ба нийгмийн хязгаарлагдмал нөөц, хүний хязгааргүй хэрэгцээний зөрчилдөөнтэй нөхцөлд явагддаг нарийн төвөгтэй, бүх зүйлийг хамарсан цогц тогтолцоо юм.
Удиртгал
Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:
- Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.
Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.
Эдийн засгийн хөгжлийн түүх
Хүй нэгдлийн нийгэмд эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байсан нь хэрэглээ зөвхөн хүний амьд үлдэж оршин тогтнохын төлөө тэмцлийн хэмжээнд байв. Анх эртний хүмүүс ан агнах, жимс ногоо цуглуулах замаар амьжиргаагаа залгуулж байсан бол шинэ чулуун зэвсгийн хувьсгалын үр дүнд газар тариалан, мал аж ахуй үүссэн байна. Нийгмийн хөгжил нь хөдөлмөрийн хувиарлалтад хүргэсэн - газар тариалангийн болон бэлчээрийн мал аж ахуйн овог аймгууд бий болж, гар урчууд гарч ирсэн бөгөөд тэдний анхных нь дархчууд байжээ. Улмаар нийгмийн тэгш бус байдал үүсч, нийгмийн давхарга, төр бий болсон бөгөөд боолчлолын нийгэм үүссэн байна. Бараа солилцоо (бартер) аажмаар хөгжиж байгаад мөнгө гарч ирснээр худалдаа болж хувирсан байна.
Европод "Загалмайтны аян дайн" эхэлснээр дундад зууны үед Европт байхгүй байсан амтлагч, торго болон бусад бараа бүтээгдэхүүнийг тэд өөртөө нээсэн байна. Энэхүү нээлт нь Дорнод-Өрнөдийн орнуудын хоорондох худалдааг өргөжүүлж, худалдааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм.
15-р зууны сүүлчээс газарзүйн томоохон нээлтийн эрин үе эхэлсэн нь дэлхийн эдийн засаг үүсч, анхдагч хуримтлалын эрин үеийг бий болгосон байна.
18-р зууны сүүлийн хагаст Европт аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн бөгөөд энэ нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудад 19-р зууны эцэс гэхэд хүн амын дийлэнх нь хөдөө аж ахуйд ажиллахаа больж аж үйлдвэрт ажиллах болсон юм.
20-р зуунд хэд хэдэн оронд захиргаа-командлалын /ЗХУ, БНМАУ, БНХАУ зэрэг орнууд/ социалист эдийн засаг бий болсон. Бусад ихэнхи оронд капитализм хөгжиж байсан.
20-р зууны хоёрдугаар хагаст шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хувьсгал эхэлсэний улмаас өндөр хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн нийгэм (industrial) нь аж үйлдвэрийн дараах нийгэм (postindustrial) болон хувирч байна.
Эдийн засгийн хэбэрүүд
- зах зээлийн,
- төлөвлөгөөт,
- уламжлалт,
- холимог,
Эдийн засгийн онолын судлах хүрээ
Микро эдийн засаг
Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор: Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа.
Макро эдийн засаг
Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...
Холбогдох салбар ухаан, бусад өвөрмөц онцлог
эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг төлөвлөж,эмх цэгцтэй амьдралыг цогцлоож өгдөг.
Математикийн болон тооны аргууд
Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.
- Математикийн эдийн засгийн ухаан
- Эконометрикс
- Үндэсний нягтлан бодох бүртгэл
Нарийвчилсан салбарууд
- Хөгжлийн эдийн засаг
- Хүрээлэн буй орчны эдийн засаг
- Санхүүгийн эдийн засаг
- Тоглоомын онол
- Аж үйлдвэрийн зохион байгуулалт
- Мэдээллийн эдийн засаг
- Олон улсын эдийн засаг
- Хөдөлмөрийн эдийн засаг
- Хууль зүй ба эдийн засаг
- Төрийн санхүү
- Сэтгэл ханамжийн эдийн засаг
- Стратегийн эдийн засаг
- Менежментийн эдийн засаг
Эдийн засгийн ойлголтууд
- Эрэлт ба нийлүүлэлт
- Үнэ ба тоо хэмжээ
- Ахиуц
Эдийн засгийн шалтгаан
Эдийн засгийн ухааны түүх болон сургаалиуд
- Меркантилизм
- Физиократизм
- Сонгодог эдийн засгийн ухаан
- Марксист эдийн засгийн ухаан
- Шинэ сонгодог эдийн засгийн ухаан
- Кейнсийн эдийн засгийн ухаан
- Бусад сургууль болон сургааль
- Эдийн засгийн ухааны түүхэн тодорхойлолт
- Баялгийн тодорхойлолт
- Сэтгэл ханамжийн тодорхойлолт
Эдийн засгийн онолын шүүмжлэл
- Эдийн засаг нь шинжлэх ухаан мөн үү?
- Нөхцлүүдийн шүүмжлэл
- Нөхцлүүд ба судалгаа
- Шүүмжлэл ба зөрчил
- Баялаг ба хомсдлын тодорхойлолтын тухай шүүмжлэл
- Бусад ойлголтуудын талаарх шүүмжлэл
- Эдийн засаг ба улс төр
- Ёс суртахуун ба эдийн засаг
- Нийгэмд үзүүлэх нөлөө
Мөн үзэх
- Зар сурталчилгаа
- Нобелийн эдийн засгийн шагнал
- Бартер
- Тооцон бодох эдийн засаг
- Зээлд суурилсан мөнгөний систем
- Dismal Science
- EAEPE
- Climate Change
- First world
- Second world
- Third world
- Fourth world
- Эдийн засгийн тусламж
- Economic calendar
- Эдийн засгийн хямрал
- Эдийн засгийн хөгжил
- Эдийн засгийн үзүүлэлтүүд
- Economic recession
- Economic sanction
- Economic sociology
- Economies of present-day nations and states
- Ecological Economics
- Feminist economics
- Эдийн засагч
- Валютын ханш
- Глобал эдийн засаг
- Үндэсний нийт аз жаргал
- Дотоодын нийт бүтээгдэхүүн
- Үндэсний нийт бүтээгдэхүүн
- Аз жаргалын эдийн засаг
- Маркетинг
- Мөнгөний бодлого
- Мөнгө
- Мөнгөний нийлүүлэлт
- Oligopolistic
- Socioeconomics
- Нийлүүлэлт
- Худалдаа
- Худалдааны алдагдал
- Trade surplus
- Америк доллар
- Баялаг
- Дэлхийн банк
- Дэлхийн эдийн засаг
Тэмдэглэл
Эдийн засаг бол бизнес, улс төр, боловсрол, бүтэгдэхүүнийг хэлнэ.
Дэлгэрүүлж унших
- Frontiers in Economics - ed. K. F. Zimmermann, Springer-Science, 2002. - A summary of surveys on different areas in economics.
- The Autistic Economist - Yale Economic Review - How and why the dismal science embraces theory over reality.
- Nature of Things by Jean-Baptiste Say - an essay in which Say claims that economics is not an ethical system that one can simply refute on the basis that one does not accept its values: it is a collection of theories and models that explain inductively found principles.
Гадаад холбоос
Ерөнхий мэдээлэл
- Economics Open Directory Project төслийн вэбсайт дахь
- Resources For Economists: Official resource guide of the American Economic Association
- Research Papers in Economics (RePEc): huge database of preprints and other research
- Economic journals on the web
- Intute: Economics: Searchable human catalogue of the best links for teaching and research in Economics
Институт, байгууллагууд
- Economics Departments, Institutes and Research Centers in the World
- Organization For Co-operation and Economic Development (OECD) Statistics
- United Nations Statistics Division
- World Bank Data
- World Trade Organization
- Center for Economic and Policy Research (USA)
Study resources
- Economics textbooks on Wikibooks
- MERLOT Learning Materials: Economics: US-based database of learning materials
- The United economic encyclopedia
- Online Learning and Teaching Materials for Economics: The Economics Network (UK)'s database of text, slides, glossaries and other resources
- MIT OpenCourseWare: Economics: Archive of study materials from MIT courses
- A guide to several online economics textbooks
- The Library of Economics and Liberty (Econlib): Economics Books, Articles, Blog (EconLog), Podcasts (EconTalk)
- Schools of Thought: Compare various economic schools of thought on particular issues
- Economics at About.com
- Bized–A UK-based portal site for Economics and Business Studies designed mainly for UK students.
- Ask The Professor section of EH. Net Economic History Services
- Introduction to Economics: Short Creative commons-licensed introduction to basic economics
- Эдийн засгийн нэвтэрхий толь