Үндэсний нийт бүтээгдэхүүн
Үндэсний нийт бүтээгдэхүүн, ҮНБ (Англи: gross national product, GNP; Орос: валовой национальный продукт, ВНП) гэж тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Үйлдвэрлэлийн газарзүйн байрлалд тулгуурлан тооцож гаргадаг ДНБ-ээс ҮНБ бол үйлдвэрлэлийг тухайн үйлдвэрлэгчийн эзэмшлээс нь хамааруулж гаргадгаараа ялгаатай.