Нийгмийн шинжлэх ухаан
Нийгмийн шинжлэх ухаан (лат. socium — нийтийн) — нийгмийг цогцоор судлах шинжлэх ухаан. Нийгмийг бүхлээр нь судлах бөгөөд түүний бүтэц, хөгжлийн динамик, түүх болон тусдаа дэд тогтолцоог судалдаг байна (эдийн засаг, улс төр, төр, иргэний нийгэм, эрх зүйн тогтолцоо, сэтгэл судлал).
Хоёр янзаар тайлбарлавал:
а) шинжлэх ухааны гурван үндсэн салбарын нэг юм. Нөгөө хоёр нь байгалийн шинжлэх ухаан, гүн ухаан хоёр юм.
б) хэрэглээний чиг шаардлага бүхий шинжлэх ухааны цогц юм.
Салбар ухаан
Нийгмийн шинжлэх ухаанд дараах зүйлс орно
- Эрх зүй
- Эдийн засаг
- Сурган хүмүүжүүлэх ухаан
- Хэл шинжлэл
- Нийгэм судлал
- Улс төр судлал
- Түүх
- Сэтгэл судлал
- Соёл судлал
- Газар зүй
- Хүн судлал
- Орон нутаг судлал
- Угсаатны зүй
- Ёс зүй